Sunday, December 13, 2009

Ханиад

0 comments
Ээжийн охин муухай ханиад хүрч сандаргав...Усанд оруулж байхдаа ээж нь дааруулаад эхийг нь тавьчиж. Тэгээд биеийн эсэргүүцэл суларсан байх үедээ нөгөө муухай гахайн ханиадыг халдварласан бололтой. Бүтэн долоо хоног халуурч, ханиалгаж их зовлоо хөөрхий үр минь. Эхний хоёр шөнө унтаж чадахгүй ханиалгаад, уйлаад...Дараачийн өдрүүдээс шөнөдөө гайгүй унтсан, гэхдээ л 39 хүртэл халуураад аймаар байсан.

Аргаа бараад шингэнээ хүртэл уулгаж үзлээ. Түргэнд аваачаад дусал залгуулж хэвтэв. Булцгархан гаранд нь тарианы зүү орохыг үзээд ээжийнх нь зүрх яаж шимширсэн гэж сананаа. Со эмч нар халуурсан хүүхдийг нүцгэлж, хүйтэн усаар биеийг нь арчдаг юм байна. Хүмүүс гадуур хувцастайгаа холхиж байхад ээжийн нялх зулзага нүцгэн хэвтсэнээс болоод улам муудсан.

Тэгээд гэртээ авчираад шалаа халаагаад хөлсийг нь гаргах эмчилгээ хийсэн чинь харин овоо эдгэрлээ. Охиноо өвдөхлээр ээжийнх нь сэтгэл дагаж уймраад, чихэнд ханиаж байгаа чимээ хий сонсогдоод, гарт жирийн температур хүртэл халуун юм шиг санагдаад...үнэхээр хэцүү байлаа.

Гэхдээ миний үр эмээ сайн уудаг онц охин болохоороо муухай өвчнийг даваад гарсаан...Өнөөдрөөс цэцэрлэгтээ явсан. Ээж нь одоо охиноо усанд оруулахдаа сайн дулаалж, болгоомжтой оруулж байнаа. Хайнга хандсан ээжийгээ уучлаарай... Чамдаа хамгаас илүү хайртай...

Tuesday, November 10, 2009

0 comments
Мишээлээ нуруугаа маажуулах дуртай. Ялангуяа унтахдаа ээжээрээ нуруугаа маажуулаад унтдын. Аав ээж хоёрынхоо голоор хэвтээд ээжийнхээ хөнжлийг нөмрөөд унтдаг. Шөнө оройтож унтаад өглөөгүүр босохгүй муу зантай болоод байгаа. Тэрнээс бусдаар онц охин л доо. Өөрийгөө саатуулаад ганцаараа тоглоод байдаг болсон. Гэрлээтэйгээ утсаар ярьж байна гэж их тоглоно. Утсаа авангуутаа Аа гэрлээ юу? Мишээлээ хоолоо идэж байна ундаа ууж байна ингэж байна тэгж байна гээд л ярьж өгнө. Ээжтэйгээ бас утсаар ярьдаг юм. Ээжээ ажилдаа яваад хүрч ирэхдээ баавгайтай чихэр авчирч өгөөрэй гээд л...

Сүндээлэй дүүдээ их сайн. Дүүгийн гар жижигхээн. Мишээлээгийн гар нь том гэнэ. Мишээлийн бүх юм нь том гэнэ. Өөрийгөө их том болсон гэж боддог байхаа :-) Хаалгаа онгойлгох, нүүр гараа угаах, сүүгээ халаах, хувцасаа өмсөх гээд бүхий л юмаа өөрөө биеэ дааж хийх гэж чармайдаг. Их хурдан биеэ даах байх гэж ээж нь боддогийн.

Sunday, October 18, 2009

Үр минь ээждээ хань болохнээ

0 comments
Өчигдөр ээж нь уйлсан. Миний охин ээжийгээ уйлж байгааг хараад цаанаа л нэг ухаалаг харцаар харсанаа..ээжийнхээ нулимсыг арчиж өгсөн. Тэгээд хацрыг минь илэнгээ... зөндөө олон дуу дуулж өгсөн. Бас аавдаа...эвтэй найртай байгаарай гэж хэлнэ гэсэн. Балчирхан ч гэсэн ээжийнхээ сэтгэл дэх шаналалыг ойлгоод байгаа нь мэдрэгдсэн. Мишээлийгээ байхад ээж нь алзахгүй ээ. Миний эрдэнэ ээж нь чамдаа хайртай.

Thursday, October 15, 2009

Ухаантай охин

0 comments
Охиныхоо тухай ээж нь ойрд бичээгүйм байна. Миний охин хэл маш сайн сурч байгаа. Өдөрт л хэд хэдэн хэцүү хэллэг шинээр хэрэглэж ээж аавыгаа гайхуулаад л. Ихэнх нь цэцэрлэг дээрээ сурсан солонгос үг, хэллэг л дээ. Гэхдээ бас гэртээ аав ээжтэйгээ ярихдаа монголоор овоо ярьдаг. Ээжийнх нь хувийн бодлоор манай Мишээлээ ээжийгээ дуурайгаад хэлний авьяастай хүн гарах байхаа...

Эмээ нь ажилд орсноос хойш Мишка аавтайгаа илүү ойр дотно болсон. Урьд нь ээждээ л тэврүүлнэ гэж уйлдаг, ээжийгээ дагадаг байсан чинь одоо аавдаа тэврүүлнэ, аавыгаа нэхэж уйлна, аавтайгаа хөөрхөн тоглодог болсон. Аав нь ч охиндоо улам хайртай болоод байгаа. Хоёулаа ноцолдоод л юмаа булаацалдаад л үеийн юм шиг тоглоцгоодийн.

Мишка бас их биеэ даасан хүүхэд болох шинжтэй. Юм болгоныг өөрөө хийнэ гэж зүтгэнэ. Ойрдоо харин хоолонд муу болоод байгаа. Тэрнээс болоод нилээд турсан. Шуугдаад ирсэн чинь том нүд, шонхор хамартай хөөрхөн охин болчихсоон ккк. Гэхдээ ээж нь санаа зовоол байх юм. Юм бага идээд өтгөн нь хатаж зовоодог болохоор...

Monday, September 7, 2009

Охин минь хямраад байх шиг

0 comments
Ойрдоо хоол унд идэх нь багасаад байгаан. Цэцэрлэгтээ явахгүй гэж дургүйлхээд л...Багш нь өчигдөр дэвтэр дээр нь Мишээлээ ойрдоо үг дуу нь цөөрөөд хоолондоо муудаад байгаа. Эмээгээ санаад тэгж байгаа бололтой гэж бичсэн байсан. Бас Гэрлээ үсээ авахуулаад халзан болсон чинь тэрнээс их балмагдсан бололтой Гэрлээтэй тоглохгүй байгаа гэсэн. Яасан ч эмзэгхэн охин юм дээ. Бас их мэдрэмтгий хүн бололтой ээжийгээ дуурайгаад. Тэгээд тэрийгээ гадагш нь гаргахгүй дотроо л хадгалаад. Орой очиж жоохон "ярилцахаас". Хэлд ороод сүрхий байгаа ч гэсэн одоохондоо сайн ярьж чадахгүй л юм даа...Өөрийнхөө дотоод сэтгэлийг илэрхийлээд сурчихаасай гээд давраад байгаамаа. Ээж нь өөрөө хүртэл тэгж илэрхийлж сайн чаддаггүй мөртлөө юу хэхэ.

Tuesday, August 18, 2009

Олон ааш

0 comments
Миний охин олон ааш сурч байгаа.
Ааш гэхээсээ илүү сэтгэлийн хөдлөлүүдээ мэдэрч, түүнийгээ илэрхийлж сурч байгаа юм уу даа. Гомдоно, тунина, айлгана, ховлоно. Аавдаа загинуулчихаараа ээждээ гүйж ирээд аав тэгж загнасан гээл хөөрхөн ховлоно.
Бас ид ярьж сурч байгаа. Эжийяа, энэ юувэ гээл асууна. Хэлээд өгөхлээр дахин дахин давтаж хэлээд л. Тэгээд л сурчихсан байдаг. Сүүлд нь хэрэглээд л гүйж явна.
Юм гуйх, аргалах болохоороо толгойгоо гилжийлгэж байгаад л эвтэйхэн хэлнэ. Ялангуяа ээж аав хоёр зөвшөөрөхгүй гэж бодсон юмаа аргалж байгаад зөвшөөрүүлчихнэ ккк.
Орой унтахдаа дуу дуулж эсвэл хөлөө үнэртүүлж аа шиврээ гээд ухаан алдсан дүр үзүүлж тоглох дуртай. Хэсэг тэгж тоглож байгаад унтаад өгдөг.

Sunday, July 26, 2009

Мишээлийн үгүйд...

0 comments
Охиноо гаргаж өгөөд нилээд хэд хонолоо. Онгоцонд суухаас нь хэд хоногийн өмнөөс л Мишээлээ нь аавтайгаа онгоцоор шүүн гээд ниснэ, ээж нь бай бай гээд үлдэнэ гэж зааж өгсний хүчинд уйлахгүй бай бай гээл яваад өгсөн. Орой нь харин монголд очсон хойноо гэртээ харий даа гээд уйлагнаад байсан гэсэн.
Ээж нь сүүлийн үед Мишээлээгээ унтахад нь дандаа дуу дуулж өгдөг байсан. Барагтай дууг биш гээд сонсдоггүй хэрнээ "We wish you a merry Xmas" энэ дуунд их дуртай. Бүүр нялхдаа дээр нь дарахлээр энэ дууны ая явдаг ил захидлаар тоглодог байсан, тэр нь санагдаад дуртай байдгийн болуу...
Ээж нь дэлгэцэн дээрх бумбайсан царайг нь харж харж заримдаа үнсчээд унтдийн. Булцаахай охиноо удахгүй тэврэнэ дээ.

Thursday, July 9, 2009

Ойрдоо

0 comments
Бондгор охиныхоо тухай бичээгүйм байна. Эмээ нь өөр байранд нүүж орсон, мишээлээ эмээгийнхээ өрөөгөөр эргэлдээл...эмий эмий гэж уйлагнаад эмээгээ их санаж байгаа бололтой...
Аав нь өглөө хүргэж өгөхлээр цэцэрлэгтээ явахгүй, гэртээ харияаа гэж уйлаад л...өглөө бас ээжийгээ дагаж уйлаад л...ер нь ойрдоо гэрсэг, аав ээж эмээдээ эрхэлмээр санагдаад байгаа бололтой.
Эмнэлэгт үзүүлэхэд 15,4кг байсан.

Sunday, June 14, 2009

Санах зүйлс

0 comments
Ээжийн эрх гүнж дахиад л өвдөв. Өглөө ээжийгээ ажилдаа гарахад зүгээр унтаж байснаа явсны дараахнаас бөөлжөөд эхэлсэн гэнэ. Ширгээсэн ус өгсөн чинь бөөлжиж гаргаад нурмайсан амьтан нүдээ аниад баахан хэвтсэн гэнэ. Тэгснээ толгой өвдөөд байна, гэдэс өвдөөд байна гээд эмээгээрээ бариулсан гэнэ. Жоохон унтаж босоод одоо овоо сэргэлэн гүйж яваа гэнэ. Ашгүй санаа амарлаа. Юунаас хордлого авсан юм болоо. Өчигдөр олигтой юм идэж уугаагүй дээ. Үзэм амттай байна гээд их идээд байсан, үзэмнээс л болсон бололтой. Одоо дангаар нь тэгж үзэм өгөхөө больё.

Ээж нь охиноо хааяа загнадаг. Чиний буруу биздээ оон? Яагаад ингэж байгаан, дахиад ингэж болохгүй оон? гээд л загнадаг юм. Өчигдөр тэгсэн чинь усанд орж байхдаа хүүхэлдэйгээ яг тэгж загнадаг гэжийшдээ. Учир нь олдохгүй юм шулганаж байснаа оон оон гээд л загнаад байхийн. Ээжийнх нь толгой руу цохиод авах шиг л боллоо. Учир мэдэхгүй балчир охиндоо ээж нь өөрөө л буруу юм, муухай зан зааж өгөөд байх юм. Уур хүрлээ бухимдлаа гээд тэрийгээ ил гаргахгүй аль болох тайван хүлээцтэй зааж өгч байхыг хичээнээ. Ээж нь амлая.

22нд ангиараа ээжүүдтэйгээ цуг нэг газарлуу явна гэнэ. Ажлаасаа чөлөө аваад явахаар шийдлээ. Бусад хүүхдүүдийн ээж нар ирсэн байхад миний охины ээж нь байхгүй бол эвий минь бүлтэгнээд өрөвдөлтэй байна даа. Тэгэхээр ээж нь ажлаа зохицуулаад чөлөө аваад охинтойгоо цуг явнаа.

Wednesday, June 10, 2009

Баяр хүргэе

0 comments
Ээжийн зулзагадаа баяр хүргэе


Мишээлээ нь памперснаас салж горшоокон дээр шээж сурав. Тэгээд магтуулах гээд л ээж аав эмээ дээрээ гүйж очоод л ши хэддэёо гэнэ. Өө ямар мундаг юм бээ гэхээр өөрөө эрхий хуруугаа гозойлгоод бөөн баяр. Цэцэрлэг дээрээ багш нь бас их магтдаг гэсэн. Том давааны ард гарлаа даа миний охин. Энэ жилийнхээ төлөвлөгөөг эхний хагаст давуулан биелүүллээ :-)
Өнгөнүүдээ сайн цээжилсэн. Ушубаа гэдэг нь улбар шар, онжоори гэдэг нь орэнжи гэж байгаан кк. Бусад өнгийг бол сайн хэлж байгаа. Удахгүй монголд өвөө эмээ аниа нар дээрээ очно. Их ухаалаг үгэнд сайн ордог ч гэсэн элдэв юманд бэртэж гэмтчих вий гээд байнга санаа зовох юм даа. Ээжийн эрдэнэ эрүүл саруул хүн болж байвал болох нь тэрдээ.

Monday, June 1, 2009

Хоолой өвдөх

0 comments
Хэд хоногийн өмнөөс бие нь халуу оргиод яваад байсийн. Ээж нь гайхаад ямар халуун байнаа гэсэн эмээ нь халууцаад тэгж байгаан гэхээр нь за тийм байх гээд тоогоогүй орхисон чинь. Хоолой нь өвдөөд халуураад хэд хоносон байлээ. Угийн гүргэр охин юм байгаан тэгээд л өвдөж байгаагаа тоохгүй тоглож гүйгээд байхаар нь ээж нь ч анхаарсангүй. Эм уугаад гайгүй болж байснаа өчигдөр орой дахиж өвдөөд. Ээжийгээ тэвэрснээ өвдөөд байнаа ээжээ гээд уйлахаар нь хичнээн их санаа зовж бас өрөвдвөө. Барагтай бол тэгж уйлдаггүй тэвчээртэй зулзага байхгүй юу. Бяцхан охиноо анзаарахгүй явжаагаад зовоочихдог би их муу ээжээ. Тэгээд жоохон байж байснаа намайг тэврээч гээд ээжийнхээ тэвэрт унтаад өгсөн. Шөнөдөө халуураад халууны эм уусан. Ойрын хэдэн шөнө дандөө шүдээ хавираад байгаан. Ядарсных уу өөр юм байнуу эмчээс асуухаас.

Thursday, May 28, 2009

Цэцэрлэгийн багштай нь уулзав

0 comments
Анх удаагаа багштай нь уулзахаар явав. Өмнө нь ганц хоёр удаа очиж байсан л даа. Гэхдээ энэ удаа хэрэг болгож цаг аваад очиж уулзсан юм. Яг л эцэг эхийн хуралд суух гэж байгаам шиг санагдаад л байсан. Охиныхоо тоглодог өрөөнд орж үзлээ. Бүх юм нь жижигхэн тэр ертөнц. Жижигхэн сандалнууд, жижигхэн дугуй ширээ, буланд байсан нүүр гарын жижигхээн угаалтуур. Яасан ч эгдүүтэй юм дээ. Миний муу охин хар нялхаараа шахуу яслид ороод өөрөө өөрийгөө болгоод яваа амьтан даа гэж бодоод бас өрөвдөж суулаа. Гэхдээ намайг бодвол их сэргэлэн, хүмүүстэй нийтэч зантай хүн гарах нь гээд баярлаад байгаа. Багш нь их ухаантай, эгдүүтэй, үг сайн ойлгодог, идэвхитэй, эрч хүчтэй гээд л магтаад байсан. Гэртээ байхдаа гаргадаг ааш зангууд цэцэрлэг дээрээ ч ижилхэн л байдаг юм байна. Унтах дургүй, байрлал болоод эд зүйлсийг заавал байх ёстой газар нь тавьж эзэмшдэг эзэнд нь өгч байж санаа амардаг, нэг идэхгүй гэсэн юмаа яасан ч иддэггүй, эцэж цуцахыг мэддэггүй, ямар нэг юм зааж өгөхөөр маш анхааралтай сонсоод дор нь тогтоодог, хүүхдэд юмаа булаалгачаад шууд эргүүлэн булаах юмуу цохиод авах муу зангүй хойноос нь дагаад л гүйгээд байдаг, ямар нэг тоглоом юмуу хичээлд үнэн голоосоо идэвхитэй ханддаг гэх мэтийг багш нь хэлж өгсөн. Гэртээ ч гэсэн иймэрхүү л хүүхэд л дээ. Өөрийнхөө суудаг сандал дээр хэнийг ч суулгахгүй, өөрийнхөө аяга халбагаар өөр хүн юм идэж ууж байхыг зөвшөөрдөггүй. Нойронд сэргэг, хичнээн орой унтсан ч маргааш өглөө нь босоод л ирдэг. Өнөө өглөө их хөөрхөн намайг сэрэхэд дагаж сэрчээд ээж нь ажилдаа явлаа миний охин бай бай гэсэн чинь заа гээд эмээтэйгээ унтаад өгсөн. Ухаантай мундаг үр шүү.

Одоо ганцхан дутагдал нь памперснаасаа гарч чадахгүй байна. Уул нь хэдэн удаа горшокон дээрээ шээж үзсэн юм. Тэгсэн хэрнээ л сайн дасахгүй байх шиг. Өмдөндөө шээж болохгүй, заан горшокон дээрээ сууж шээдэг гэдгийг мэдээд хэлээд байгаан. Удахгүй сурна байхаа гэж бодооод л байна.

Орой ажилаа тарж очоод булцаахай охиноо тэврэх гоё шүү. Үнсээд үнсээд ханамгүй, тэврээд тэврээд ханамгүй.

Monday, May 18, 2009

Хэлд орж дээ миний охин

0 comments
Муураа муураа цаашаа яваарай, мишээлээ унтлаа шүү. Унтахаасаа өмнө гадаа байгаа аймаар муурнуудыг хөөх гэж ингэж хэлдгийн. Бас өөр зөндөө юм яринаа гэхдээ дандаа солонгосоор. Энэ чинь мишээлээгийх. Энэ хараа би ууцан. Гэх мэт үгсийг бол монголоор хэлнэ. Ээж аав эмээ нь алга болчих юм бол бамбагар хоёр хацраа гараараа бариж байгаал аавааа ижиияаа эмээяаа хаачуууу гээл хашгирч өгнө. Ханиад хүрэхээрээ их муухай ааштай. Бас нойр хүрэх, өлсөхөөрөө их муухай ааштай. Тэрнээс бусдаар бол хөөрхөн ааштай хөөрхөн охин юм шүү дээ.

Өнгө сурч байгаан. Уул нь заагаад өгөхөөр ялгаад хэлээд байдаг хэрнээ дараа нь асуухлээр. энэ ямар өнгө байна гэхээр ЯАГААН л гэдгийн. Бүх өнгө л ягаан байна гэнээ хэхэ. Тоог хамгийн анх солонгос ханзны тоогоор хэлж сурсын. Ой 6 сартай байсан байхаа. Одоо ханзны биш тооллоор нь хэлнэ бас англиар хэлж сурсан байлээ. Харин монголоороо сайн мэдэхгүй байгаа. Зааж өгнө дөө.

Thursday, May 7, 2009

Том охин

0 comments
Хэд хоног санаж санаж уулзаад харсан чинь миний охин зөндөө том болчиж. Яриа гэж жигтэйхэн, шулганаал байдаг болсон байна. Хөөрхөн зөөлхөн хацар дээр нь үнсээд л баймаар. Жижигхэн бамбаахай гарыг нь атгаад л баймаар. Шөнөдөө ээж нь дэрэн дээр толгой тавингуут л нам унтаад байгаа. Нэг сэрэхэд Мишкалаа нь ээжтэйгээ духаа нийлүүлчихсэн унтаж байдгийн. Үе үе ээжийнхээ хацрыг илээд л мишээлээгийн ээжий, мишээлийн ээжий гээд л хэлдэг. Ээжийгээ их санасан бололтой. Гэрлээ ээжтэйгээ явж байвал шууд над дээр ирээд л хөтлөөд явья гэнэ. Ээжийгээ байхгүйд ингээд хамт явах сан гэж их бодсон байхдаа үр минь. Ижийтэй хүн чинь тэгэлгүй яахав.
Нүүрний хувирал нь их олон янз болсон. Шилбүүрдээд л намжирдаад л аалигүйтэж сурсан. Эсвэл нүдээ онийлгож ирээд л онгирдог. Чиклааданд нугасгүй болоод байгаа. Хөөрхөн цагаан шүд нь хорхойтчих вий гээд л айгаад аль болох нуудаг юм. Даанч Мишкагийн сэргэлэн нүд хаана юу байгааг андахгүй олоод харчихна. Бас нэг харсан юмаа мартахгүй.

Sunday, April 26, 2009

Санаж байнаа

0 comments
Бондоохой охиноо ээж нь мөн их санаж байнаа. Гэрээс гараад 5 хоночлоо. Мишка нь ээжийгээ явахын урд орой "яваггүү, эжий яваггүү" гээд байсан. Ээж нь тэгсэн яваад өгсөн. Мишиг нь тэгээд гомдсон юм байхдаа, утсаар ярих гэсэн чинь шууд БайБай гээд тасалчихаж байналээ. Охиноо камераар харсан чинь хэдхэн хоногийн дотор том болчихсон ч юм шиг. Ээж нь хаана байна гэхээр компьютер дээр байгаа зураг луу заагаад энд байнаа гээд л байсан. Улам эгдүүтэй ухаалаг болоод байгаа охиноо ээж нь хурдхан очиж тэврэх сэн. Цэцэрлэг дээрээ шинэ дуу сурсан бололтой байсан даанч тэр дуугаа дуулахгүй байналээ. Очиж байгаад л дуулуулахаас. Хорвоогийн хамгийн үнэтэй эрдэнэ минээ ээж нь чамдаа энэ огторгуйн бүх юмсыг нийлүүлснээс ч илүү их хайртай шүү. Үнсье, Парис хотоос ээж нь.

Wednesday, April 15, 2009

She's the ONE

0 comments


Өглөө сэрэнгүүт хамгийн түрүүнд бодолд минь ургадаг хүн
Өдөржин царай нь нүдэнд харагдаад байдаг хүн
Ядарч цуцаад ямар ч тэнхэлгүй болсон байлаа ч өөдөөс ширтэх төрхийг нь санахлээр хүч чадал ундраад ирдэг хүн
Түгшил, зовинол, уур уцаар, сандарч тэвдэх үед ч уруулд минь инээмсэглэл зүрхэнд минь тайтгаралыг бэлэглэдэг хүн
Зүгээр л... нэрийг нь амандаа хэлээд, тас тэвэрдэг гарыг нь санахлээр би чинь хамгийн аз жаргалтай хүн шүү гэж бодуулдаг хүн...
Өөрийнхөө бүхий л амьдралаа түүний төлөө зориулсан ч огтхон ч харамсмааргүй тийм л их хайрын эзэн...


Бяцхаан охин минь чи ээждээ ийм л хүн нь шүү.

Охиндоо энэ дууг зориулъя

Sunday, April 12, 2009

Өдрөөс өдөрт ухаан сууж байна даа охин минь

0 comments
Цаг хугацааны хурдан урсаж байгааг ээж нь охиныхоо өсөж өндийж байгаа ухаанаас мэдрэх юм. Ээж аав нь мэдэхгүй дууг дуулна, бүжиглэнэ, хэлсэн ярисан яриаг бүрэн ойлгоно, ялангуяа өөрийнх нь тухай яриж байвал. Ихэвчлэн солонгосоор яриж байгаа. Гэхдээ гэртээ ирэхээрээ монгол үг түлхүү хэрэглээд байх шиг. Бодвол балчир ухаандаа хаана ямар үг хэрэглээд байгааг ухаарсан байж магадгүй. Жоохон загнах юмуу болохгүй гээд хэлчихвэл цээж нь төвхөлзөөд л уруулаа өмөлзүүлээд л хамраа мушгиж ирээд л уйлах янз ороод явчихдаг болсон. Тэгээд заримдаа ээж нь за наашир тэврий гэхээр гүйж ирээд тэврүүлээд уйлахаа мартчихна, ээж нь тоохгүй байгаад байвал хошуугаа гурвалжилж ирээд л баахан уйлж аргадуулахаа хүлээнэ. Заримдаа ч өөрөө зүгээр гүйж ирээд л тэврүүлээд зүгээр болчихдог юм.
Ээжтэйгээ дух, хамар, эрүү, хацраа нааж үрж тоглох дуртай. Шөнө ээжийнхээ хүзүүгээр тас тэврээд л унтаад өгнө дөө. Хумсны хутга харахаараа ээжийнхээ хумсыг авч өгч тоглоноо. Хуруу болгоныг нэг нэгээр нь бариж байгаад л хумсыг нь авсан дүр үзүүлснээ өвдөж байна уу? гэж асуугаад жижигхэн хуруугаараа дээгүүр нь нэг илж өгдгийн. Өвдөхгүй байна гэхээр, өвдөхгүй ээ гээд л . Дараагийн хуруун дээр дахиад л өвдөж байнуу? гэж асуугаад :)
Ээж нь заримдаа орой охиноо усанд оруулахаас ядрах үе байна. Гэхдээ одоо миний охин том болоод усанд оруулахад их ажил гарахаа байсан дөө. Усанд ороод мөлчийсэн цэвэрхэн болчихсон бумбаахайгаа алчууранд ороогоод гаргахад өөдөөс ширтэх тэр мойл хар нүд нь ямар хөөрхөн гээч. Орчлон дээрх бүхий л жаргалын дээд нь тэр л хоёр нүдийг ширтэх торгон агшин мэт...бүхий л зовинол ядаргаагаа мартаад ийм охинтой болгож өгсөн амьдралд талархдаг юм.

Wednesday, April 1, 2009

Төрсөн өдрийн мэнд хүргэе

0 comments
Уржигдар гэдэс нь эвгүйрхэж сандаргаад ээж нь их санаа зовсон шүү. Жижигхэн гараараа толгойгоо бас гэдсээ дараад л яаяа ёоёо гээд л уйлагнаад байсан. Юунаас болсон нь мэдэгдээгүй, онош хэд хэдэн янз тавигдсан:
Эмээгийн онош- тархи нь хөдөлсөн байх гээд бариачид очиж бариулсан
Аавын онош- цэцэрлэгтээ эсвэл дэлгүүрт идсэн юмнаас болсон гээд эмнэлэгт очиж үзүүлж эм авч уусан. Эмч бол хоолны хордлого биш зүгээр шингэлт муу хоол идсэн байна гэсэн
Багшийн онош- бамбаашнаас нь гаргах гээд хүчилснээс болж стрессд орсон байх одоохондоо гарах болоогүйм байна ингэсэн тэгээд одоогоор буцаад бамбаашаа зүүгээд гүйж байгаа
Ээжийн онош- Дээрх гурав давхардсан хэхэх за мэдэхгүй ямар ч байсан гайгүй болсон болохоор санаа амарлаа.
Нэг юманд их баярлалаа. Урд нь хаана нь юу нь өвдөөд байгаагаа ч хэлж мэддэггүй байсан чинь одоо бүүр овоо шүү. Ингэлээ тэглээ гээд ойлгуулчихдаг л болоод байгаам даа. Ээжийн охин том болжээ.
Ээж нь Мишкадаа хөөрхөн бантиктай ягаан палаач ягаан цамц авч өгсөн. Өнөөдөр цэцэрлэг дээрээ төрсөн өдрөө тэмдэглэх байхдаа. Орой гэртээ ирээд дахиад тэмдэглэнэ. Ээжийн ганц амин эрдэнэ чамдаа аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Хайртай ээж нь.

Sunday, March 29, 2009

2 нас хүрлээ дээ удахгүй

0 comments
Ээжийн бяцхан гүнж нь ингээд хоёр нас хүрлээ дээ.
Амжихгүй байж магадгүй гээд наана нь бичиж байна.
Гэдсэнд байхад нь үнэндээ ээж болсон гэдэгтээ нэг л сайн үнэмшиж мэддэггүй байсан. Чамайг энэ хорвоод төрснөө тунхаглан туниагүйхэн уйлж эхлэхэд л эх хүн болсноо мэдэрсэн. Өвөр дээр минь жижигхэн нойтон биеэрээ наалдахад цээжний гүнээс нэгэн юм огшоод ирж билээ. Тэр бол үр чамайгаа хайрлах хайр байсан. Хацар даган урсах халуун нулимс баярынх байсан. Хонгор чамтай учирсан тэр мөчөөс хойш ингээд хоёр жил өнгөрчихлөө. Сар, өдөр, цаг, мөч тутамд чамайг бодоогүй нь үгүй. Чи ээжийнхээ зүрхний голд мөнхөд орших амьд бурхан билээ. Алаг үр минь чи байгаа болохоор ээж нь энэ хорвоод хамгийн баян, хамгийн хөөрхөн, хамгийн хүчтэй, хамгийн жаргалтай хүн. Эрвээхэй охин минь өсөж томрох тусмаа ээждээ ямар их ханьтай гээч. Өмнө чинь зурайх амьдралын урт замд ээж нь дандаа хамт байнаа. Жижигхэн гараас нь хөтлөөд дэлхийн хаа ч хүрсэн алзахгүй шүү.

Хайртай хайртай хайртай.
Үгээр хэлж үзгээр бичишгүй. Хамгаас илүү хайртай.
Ийм хайр байдаг гэдгийг ээж нь чамтай учраад мэдэрсэн.
Ээжийн нялх үр нь эрүүл цовоо ухаалаг охин болж өсөн торниж байгаад баярлалаа.

Monday, March 16, 2009

Аниа боллоо

0 comments
За ойрд зулзаганыхаа тухай бичээгүйм байна шүү
3.14нд мишка аниа болов. Сүүеэ аниа жижигхэн маамуу гаргасан. Мишкатай их төстэй гэсээн. Ээж нь ч гэсэн одоогоор хараагүй л байна, ямаршуу бичкэн амьтан төрөө бол...

Өнөө өглөө 7 дөхүүлээд л ээж нь босоод ажилдаа гарах гэж байтал бяцхан охин нь сэрчихсэн. Тэгээд эжий bye bye, эжий анёон гээд гараараа даллаад байгаам даа ёстой ухаантай. Ээж нь тэгээд охиноо үнсээд за ээж нь явлаа миний охин аавтайгаа унтаарай гэсэн чинь тэгээл унтаад өгсөн. Ингээд л ээжийн үр нь тусад орчихлоо доо хэхэ.

Маш их сахилгагүй хөдөлгөөнтэй охин болж байгаа. Өөрийнхөө жижиг сандал, горшоок, дугуй гэх мэтийг чирж аваачаал дээр нь гарч зогсоод гар хүрэхгүй газар ч гэж байхгүй болсон. Горшоок гэснээс инга инга гээд горшоокон дээрээ сууж баана. Одоогоор шээхийгээ хэлж мэдэхгүй л байна.

Эмч Мишкаг угжнаас нь гарга гэсэн. Удаан угж уухаар шүд нь хэлбэргүй болж хорхой иддэг гэсэн. Харин манай хүн бол орой унтахдаа заавал сүү угжаар ууж унтаад сурчихсан байдаг. Хоёр ч орой сүү байхгүй гэж хэлж үзээд нэмэр болсонгүй. Интэрнэтээс хайж үзвэл угжийг нь жоохон маамаатай айлд орхиод одоо энэ маамаагийх болсон, чи том болсон болохоор үүгээр уухгүй гэж хэлж гаргадаг гэнэ. Эсвэл өөрөөр нь хогийн саванд хаяулаад одоо байхгүй гэж хэлдэг гэнэ. Туршаад үзнэ дээ

Thursday, February 26, 2009

Өвдөж сандаргаад...

0 comments
Ээжийн жижигхэн үр нь ноднин хоолой нь их өвддөг байсан. Жоохон байжаагаал хоолой нь өвдөөл, халуураал, эм уугаал. Өвөлжингөө тэгж өнгөрөөсөн дөө. Энэ жилээс овоо гайгүй болоод өвлийг ерөнхийдөө дажгүй давчихлаа гэж бодож байтал цагаан сарын битүүнд гэнэт халуураад аав ээжийгээ их сандаргалаа. 41 гарч халуураад минчийсэн улаан юм яраглаад л юм идэхгүй унтаад байсан. Эмнэлэгт үзүүлж эмээ аваад, тархи нь хөдөлсөн байж болзошгүй гээд бариж өгдөг эгч дээрээ очиж бариулаад унтсан юм. Гэтэл шөнөдөө бас дахиж халуураад, халууны эм өгөөд цаг хүлээсэн ч буурдаггүй. Ээж аав хоёр нь сандарсандаа түргэн дуудаад ойролцоо эмнэлэгт очиж үзүүлсэн. Эмч нь хэвтүүл гэсэн боловч юу ч гэсэн халуун бууруулах тариа тариулаад харзная гэж шийдсийн. Сүүлд нь сонсохнээ түргэн дуудахаасаа өмнө бүлээн нойтон алчуураар биеийг нь сайн арчиж өгвөл халуун буурахад тустай байдаг гэнэ. Туршлагагүй аав ээж хоёр сандарсандаа авсан арга хэмжээ нь арай л түргэдсэн бололтой. Жаахан зулзагаа өвдчихлээр толгой тархи ч сайн ажиллахгүй бүүр паникд орчих юм дөө. Одоо эмээ сайн уугаад гайгүй болж байгаа. Хоолой нь өвдсөн, цээжиндээ цэртэй, бас жоохон өрөвсөлтэй гээд юм юм давхцаад тэгж айхтар халуурсан болтоймаа. Ээжийн бамбаахай нь өвдөхгүй дэгэж дэрвээд л дэвхцээд л гүйж явбал болох нь тэр дээ.

Sunday, February 15, 2009

Ухаантай охин шүү

3 comments
Мишээлээ нь өдөр тоолдог юмуу гэж бодогдоод байгаа. Нэгдэхээс дөрөвдөхөд зүв зүгээр байснаа 5дах өдөр заавал дагаж уйлна. Бодвол хагассайнтай андуурдаг бололтой. Хагассайнд бол сахиад суучина даа. Өглөө хар үүрээр сэрчихээд л унтахгүй ээжийгээ хүзүүдээд. Ээж нь орхиод явчих вий л гээд хар санаад байгаам шиг.
Өнөө өглөө сэрүүлгэнд сэрчихээд бүлтийтлээ хараад л чимээгүй хэвтээд байсан. Өнөөдөр ээж нь ажилдаа явдаг өдөр гэж мэдээд уйлах чгүй байгаан. Тэгснээ за ээж нь явлаа бай бай гэсэн чинь жоохон уйлагнах гэж үзсэнээ аавынхаа хүзүүгээр тэврээд унтаад өгсөн. Яг гарахын алдад эжий эжий бай бай гээд л хоолой нь зангирцан хэлж байгаа нь сонсогдоод бүүр өр эмлээд хаясан. Миний охин ухаантай шүү, ийм багаасаа л юмны учир ойлгодог.

Юм унагаах юмуу, өөрөө унахдаа айгү гээд л дуу алддаг болсон. Мэдээж бусад маамаа нараас л сурсан байхдаа. Тэр дуу алдаж байгаа нь эгдүүтэй гэж жигтэйхэн. Ийм жижигхэн байж бас агү агү гэдгийг мэднээ гэж бодохоор л ...
Өчигдөр бас Болороо аниа компьютер дээр суучаад Мишээлээг суулгахгүй байхаар эгч тэрүүгээр эргэлдээл байсан чинь аниагаа базчаад зальтай нь аргагүй харчаад явсан гэж байгаан. Тэгээл босон бостол нь энэ тэрүүгээр нь гүйсээр байгаад босгож өөрөө сууж санаа амарсан байналээ ккк.

Компьютер юмуу зурагтаар дуутай хүүхэлдэй гарахаар их дуртай үзнэ. Дууных нь сүүлийн үеийг цээжилчихсэн дагаад дуулна. Жишээ нь
Миний хүүхэлдэй хөөрхөн дөө
Мишээж инээгээд сайхан даа
гэдэг дуу явж байвал дөө...дааа гэдгийг нь л дуулна.
Мөн хөдөлгөөнийг нь дуурайх юмуу эсвэл бөгсөө хөдөлгөөд бүжиглэх гээд байдаг болсон

Шкаф шинээр авсан чинь орой болгон дотор нь орж тоглодог болсон. Аав нь заагаад өгцийн. Хоёулаа орчоод л эжияаа эжияа гээл намайг дуудна. Битий битий гэж хэлж сурсан байлээ. Бид нарыг инээлдэхлээр өөрөө бас баясаад л дагаад инээх нь үнэхээр эгдүүтэй хөөрхөн дөө

Thursday, February 5, 2009

Монголдоо очоод ирлээ

0 comments
Аавдаа үнсүүлээд ээжийгээ дагаад онгоцонд суугаад монголдоо очоод ирсэн дээ. Өвөө нь эмээ нь аниа нь агаа нь бүгд их санасан байсан. Улаанбаатарын өвөл их хэцүү, хүйтэн бөгөөд утаатай. Ээж нь их л санаа зовж байсан ч харин азаар дулаахан, утаа ч гайгүй байж таарсан даа. Мишээлээ сүүгээ ууж дуусчихаад дахиад сүү нэхсээр ууртай охин УБд газардсан. Өвөө машинаа эцсийн хурд дээр, эмээ зогсонгуут Их дэлгүүр лүү харайлгаастай, халуун сүү авч угжинд хийж өгсөнөөр Мишээлээ тайвширч унтсан. Унтаж сэрээд гутлаа бариад үүн үүн гээд гэртээ харья гэж сандаргасан ч...ээж нь хоёулаа энд өвөө эмээ аниа агаатайгаа 9 хоночоод тэгээд гэртээ харина шдээ гэсэн чинь ойлгоод дахиж явья гээгүй шүү. Өглөө сэрэнгүүтээ аав bye bye, эмээ bye bye, ээж энд байна, ЕэЕэ энд байна, өвөө энд байна, эмээ энд байна аниа энд байна гээл бүгдийг нь бүртгэдэг байлаа.
Бас нэг дуртай ажил бол цонхоор нохой харах. Гадуур гүйлдэх эзэнтэй эзэнгүй нохойнуудыг харж баясдаг байв. Бас өөрийнхөө чихмэл хавыг "Байжий за" гэж унтуулж орхичоод л гүйгээд ирнэ. Мишка ер нь нохойнд дуртай охин юмаа.
Сүүеэ аниагаа ээжтэйгээ андуурсан явдал нилээд хэд гарсан. Очоод л тэврүүлсэнээ биш байнгуут барьц алдаал их хөөрхөн. Өвөөдөө их сайн байсан, хамгийн түрүүнд өвөөдөө дассан даа. Ээжийгээ байхгүйд онц охин байсан, ээж ороол ирэнгүүт хүнээ байж байгаам даа. Ээж нь Мишээлийг орхиод гадуур найзуудтайгаа уулзахаар явах гэхээр хашир хүн гэж хаширсан Мишээлээг хэлнээ гэгчээр ээжийгээ хаа явсан газар нь даган гүйж харддаг байв.
Хамаатан саднаараа хэсээд Мисс болж өндөр, туранхай, тэгш хөлтэй болсноороо гайхагдсан. Аан бас нэг өдөр болгон хэлдэг юм нь Дуёони ан гэж хазаад гарыг нь ёоёо болгосон тухай яриа байлаа. Бараг өдөр болгон тэрийгээ мартахгүй яриж тосоо түрхүүлнэ. Ханиадтай очсон тул ханиадны эм ууж байснаа сүүлдээ гашуун гээд уухгүй болж, оронд нь чихэр өвсний ханд ууж эхэлсэн. Чихэр өвсний ханданд бол хачин дуртай, өөрөө халбагаа бариад л гүйгээд ирнэ дээ. Өрөм идэхгүй хэрнээ масло гараараа барьж байгаад хазаад иддэг, жимсний чанамал бас дангаар нь иддэг байсан.
Богины ам руу гулгахаар явахад Мишээлээд нэг их таалагдаагүй. Ээжийгээ гулгуулахгүй уйлаад, бээлийгээ өмсөхгүй гар нь даараад, өвөөдөө тэврүүлж зогссоор байгаад ирсэн дээ.
Гэртээ буцаж ирээд аавыгаа их санасан байсан. Аавынхаа хүзүүгээр тас тэвэрчихээд салахгүй байсан. Өвөө эмээгээ, аниагаа бол санаж байгаа болуу? Өвөө эмээ нь аниа нь монголд чамайг санаад л байгаа гэсээн...

Sunday, January 18, 2009

Анх удаа

0 comments
Өчигдөр анх удаа ээж охин хоёр том муудалцав. Өдөр дутуу сэрчихээд ааш муутай байсан Мишка нь. Тэгээл ээжээсээ чаргууцалдаал юм л бол дураараа авна үзнэ барина гээл уйлагнаал ээж нь болохгүй үгүй биш гэлцээл байжийсийн. Ээж нь бас ханиад хүрээд толгой өвдцөн жоохон тиймэрхүү байсан. Тэгсэн яасан гэхээр өдөрт 30 минут л үзэх ёстой компьютерээ байн байн сууна гэж уурлаад. Тэгээд зогсохгүй заавал ээжийнхээ өвөр дээр сууж үзнэ гэж уйлаад. Ээж нь хоолоо хийе Мишээлээ ганцаараа үзчих гэж учирлаад нэмэргүй. Тэгээл хоёулаа муудалцааски. Охин нь уйлаал байсан нус нулимстайгаа холилдцон, ээж нь үгүй болохгүй чи ээжийнхээ үгэнд ор гээл гүрийгээд байсан. Тэгж тэгж аав нь энхийг сахиулагчийн үүрэгтэйгээр оролцож охиноо аргадав. Ээжийн уур тэгсгээд гайгүй болсон гэхдээ яагаад ийм зөрүүд шартай хүүхэд байдаг байнаа гэж үглэсээр л байсан. Хэнийгээ дуурайдаг байнаа гэж үглэсэн. Дотроо бол ээжийгээ дуурайгаал тэгсэн байхдаа гэж бодож байлаа. Ээж нь өөрөө аймаар шартай нэг зөрүүдлэхээрээ буулгаж тавидаг хүүхэд байсан тухай домог яриа бий.
Нэг сонин нь Мишээлээ ээжийгээ байхгүй бол тэгж муухай аашилдаггүй гэж байгаа. Хүн болгон тэгж хэлдэг. Үнэн хөөрхөн ааштай маамуу болчдог гэсэн. Ээжийгээ харахаараа л хүнээ байгаал уйлагнаал урвагнаал явчдаг гэхийн. Хөөлхий дээ ээждээ эрхэлж байгаа нь л тэр байхдаа. Гэхдээ ээж нь бас ядрах шантрах юмаа заримдаа. Ялангуяа өөрөө өвдсөн үедээ охиноо тэгж эрхлүүлэх чадалгүй болчих юм. Ээжийн бурхан нь хэзээ нэг том охин болж ээжийгээ ойлгодог болох юм болдоо. Аавдаа хоёулаа баярлалаа гэж хэлнэ шүү. Аав нь байгаагүй бол өчигдөр хоёулаа юу болж дуусах байсан болоо аяаяаяа.

Saturday, January 10, 2009

Өдөр бүр л шинэ заль сурсаар...

0 comments
Жижигхэн гүнж нь ойрдоо нэг шинэ заль сураад байгаа. Дургүй юмыг нь хийлгэх гэхээр хаа явсан газраа нүдээ аниад хэвтээд өгнө. Сормуус нь хөдлөөд л байгаан. Хүүх Мишээлээ унтчихаа юу даа гэхээр инээгээл байгаа хэрнээ нүд нь аниастай. Заримдаа нүдээ аниад "унтаагаараа" яваад байна гээч хэхэ. Ийм л нэг янзын охин болж байна даа чи.
Унгараг Бүнбүн гэдэг тоглоомондоо их хайртай болоод байгаа.

Байнга тэврээд гүйнэ, унтахдаа тэвэрч унтана. Тоглохдоо Бүнбүнтэйгээ нэг юм яриад л, хажуудаа суулгачаад хамтдаа зурагт үзнэ. Эртээр бүүр хамт усанд орсон. Hello гээд гараа даллачаад дараа нь Бүнбүний гарыг бас даллуулаад байсан. Миний бүжинка туулайханы анхны найз нь энэ Бүнбүн боллоо доо тиймээ.
Өнөөдөр аав нь Мишээлээг бүдүүн гээд шоолохоор нь Мишка нь үгүй ээ би бүдүүн биш гэж хэлэх гээд андуураад бүдүүн мөн гээд хэлчихсэн тиймээ. Тэгээд дараа нь засаад бүдүүн бишээ...no no гэчихсөөн.
Аан бас инээдтэй. Эмээ нь аав ээж хоёрт нь кофе хийж өгөөд Мишээлээд өгөхгүй явчихсан чинь Мишээлээ гомдчихсон. Духаараа хараад л түнтийгээд яг нэг Түнтүүнээ шүү. Ер нь гомдож ч сураад л, нүдээ онийлгож байгаад бичкэн бамбагар хуруугаа арзайлгаад ээж, аав, эмээгээ айлгаад л, ээжийн бүжинка нь юм болгоныг мэддэг том охин болоод л байна даа.

Жижигхэн гарынхаа эрхий хурууг ингээд гозойлгоод сурчихсан байна лээ.

Wednesday, January 7, 2009

Шулганаахай

1 comments
Ээжийн шулганаахай хаанахаар яриад байдиймдээ. Нэг сонсоход вьетнам ч юм шиг, заримдаа франц (ой мундаг) ч юм шиг. Нэг л мэдэхгүй хэлээр шав шув гээл.. Үглээд байхийм даа үр нь. Бас хэлсэн үгийг маш сайн давтаж хэлж байгаа. Ээжийгээ орой очихоор долоовор хуруугаа гозойлгоод ганцхан ганцхан гээд гуйж байгаа нь үнэн эгдүүтэй шүү. Компьютэр дээр сууж хүүхэлдэй үзий гэж гуйж байгаа нь тэр. Эмээгээсээ бол гуйхгүй, эмээ нь асааж өгч чадахгүй гэж мэдэж байгаан. Тэгснээ л гуйгаад болохгүй бол за за , за за гээл. Би яг зөвшөөрөхлээрээ за за гээд л асааж өгдөгийг дуурайж байгаан. Үнэхээр инээдмийн ТҮЦ шүү Мишкэлээ...

Хоорондоо адилхан юмнуудыг их сайн анзаардаг болсон. We wish you merry Xmas гээд дуу байдаг даа. Дарахлээр энэ дуу гардаг ил захидал авч өгсөн юм. Тэгсэн үзэж байсан хүүхэлдэйгээр нь энэ дуу гарахлээр л нөгөө ил захидлыг чинь хайгаад давхичина. Тэгээд олж аваал мөн мөн гээд хүүхэлдэйгээ нэг заагаад ил захидлаа нэг заагаад. Буруру дээр гардаг амьтнуудаа бас хаа ч байсан таниадл мөн мөн гээд толгой дохино.

Ойрдоо гурил, баримлын шаварт дуртай болсон гэж би бичлүү. Гурил өгвөл зэрэгцээл элдэнэ. Эсвэл жижигхэн хумсаараа тасдаал нэг амьтан хоёр амьтан гээд тэрүүгээр нэг баахан амьтан хийгээд тавичина даа.

Зальтай инээдэг, цаанаа нэг сахилгагүй, эгдүүтэй бяцхан Мишкаааа :-)
Хайртай шүү ээж нь.

Monday, January 5, 2009

Анх удаа тоглоомын паркад

0 comments
Шинэ жилийг тохиолдуулж чаргаар гулгахаар явсан. Хүн ихтэй байсан болохоор зүгээр тоглоомон дээр нь суухаар болсон. Мишээлээ урьд нь хэдхэн сартай байхдаа паркад очиж байсан л даа. Харин энэ удаа өөрөө биеэ дааж ганцаараа тоглоомон дээр суусан нь тэмдэглэлт үйл явдал боллоо. Том биетэй болохоороо өөрөөсөө нэгээр ах эгч хүүхдүүд дунд орж суучихаад догь гэгч нь ээж аав руугаа гараа даллаад л. Үнэхээр эгдүүтэй байсан. Дараа нь бас нэг машинд суусан. Жолоог нь эргүүлээдл сүрхий гэж. Ээжээсээ түрүүлээд жолооч болох байхаа. Машины хобитой охин.
Гайгүй дулаахан өдөр байсан ч хөл нь даарчихсан байсан. Шөнөдөө хоолой нь өвдөхвий айж л байлаа. Өвдөж сандаргаагүйд баярласан шүү ээжийн гүнжээ.
Шинэ он гарч байгаа болохоор Мишээлээгийнхээ шинэ оны зорилгыг бас бичьеээ.
1. Бамбаашнаас гарах. Горшоокондоо очоод суучихдаг болох
2. Угжнаас гарах. Унтахдаа шувтан сүү уугаад сурчихсан ээжийнх нь л сургасан муу зан л даа. Одоо зулзага нь том болсон юм чинь сүүгээ аягаар уугаад л унтдаг болоорой.
3. Яриж сурах. Шулганаахай бяцхан үр нь энэ жил яриж сурна даа
 

Мишээл Copyright 2008 All Rights Reserved Baby Blog Designed by Ipiet | All Image Presented by Tadpole's Notez