Thursday, November 11, 2010

Хөгжилтэй юм болов

0 comments
Тайлбар 1
Мишээлээ уул нь их нойронд сэргэг хүүхэд л дээ.
Ойрдоо харин өглөө босох тун дургүй болоод байгаа. Ээжтэйгээ цуг эрт босож цэцэрлэгтээ явах хэцүү байгаан байлгүй. Нойрмоглоод босохгүй болцийн. Тэгээд орой эрт унтуулах компанит ажил явагдаж байгаа.
Тайлбар 2
Эртээр ээжийнх нь найз Жамбаа гэдэг ах тоо, үсэг бичиж сургадаг гоё ном явуулсын. Харандаа барих арга, зураас эгц зурах, дараалал гээд их хөөрхөн заасан япон ном л доо. Анх ирэнгүүт нь сонирхооод хэдэн зураас зурж байснаа мартцан байсан. Уржигдар ээж нь гэнэт санаж гаргаж ирээд Мишээлээ охин нэг суурин дээр бараг бүгдийг нь зураад дуусгааск.

Үйл явдал өрнөсөн нь
Ингээд өчигдөр үсэг бичдэг номыг нь гаргаж өглөө. Мишээлээ баярлаал А, B, C зурж үзээл байсын. Нэг харсан чинь 11 өнгөрчиж, одоо унтуулахгүй бол маргааш дахиал босохгүй гээд ээж аав хоёр нь Мишээлээг унт гэв. Мишээлээ үгүй энийгээ хиймээр байна гэв. Аав хүч хэрэглэж гэрлээ унтраав. Ээж одоо унт гэж загнав. Тэгтэл Мишээлээ гомдолтой нь аргагүй "би хичээлээ хиймээр байна шдээ. Би үсэг зурмаар байна шдээ" гээд нулимс асгаруулж гарсан гэж байгаа. Айлын хүүхдүүд хичээлээ хийхгүй гэж уйлдаг байхад манайд хичээлээ хиймээр байна гээд уйлдаг ийм мундаг хүүхэд байх гэж гэж аав ээж нь огцом баярлав :р

Үр дүнд нь өнөө өглөө Мишээлээ дахиал нойрмоглож, ээж ажлаасаа хоцронгоо алдсан. Гэхдээ Мишээлээ их ухаантай. Ээжийн гар нь өвдөж байгаа, би одоо бууя гээд буучдаг... цэцэрлэгтээ ороод дахиад унтчихдаг гэсэн...

Monday, August 30, 2010

Мишка буцаж ирэв

0 comments
Монголд өвөө эмээ, аавтайгаа сар гаран байж байгаад ирэв. Ээж нь ажилтай гээд хамт явж чадаагүйм.

Онгоцны буудал дээр бөндийсөн бор охин чимдаанаа чирсээр гараад ирсэн. Охиноо хараад ээж нь уйлах гэж байлээ. Нэг л сонин цээжний гүнээс юм оргилоод.

Мишка нь бас ээжийгээ хараад жоохон гэрэвших гээд байсан. Тэгээд л хоёулаа тас наалдаад. Ээж нь охиноо үнсээд үнсээд ханахгүй байсаан. Цөөхөн хоногийн хугацаанд үр минь зөндөө том болчиж. Харц, яриа, гар хурууны хөдөлгөөн, биеийн эвсэл гээд. Бүүр томоо охин болоод ирсэн байна. Өчигдөржин ээжийгээ мад тавиад. Мундаг ухаантай үр шүү.

Чамдаа хайртай. Хорвоод хамгаааааааас илүү хайртай.
Өнөөдөр харьж гурилтай хоолыг нь хийж өгнөө...

Monday, April 5, 2010

зүрх болгон чамайг хайрлаг

0 comments
зүрх болгон чамайг хайрлаг

Tuesday, March 16, 2010

3 жил

0 comments
Ээжийн охин удахгүй гурван нас хүрлээ

Өдөр ирэх тусам улам хөөрхөн, ухаалаг, хайр татам болж байгаа.

Ойрдоо харин ээж нь муу охиндоо их уцаарлаж уурласан юм байна.

Шөнө 12, 1ээс нааш унтахгүй болохоор унтсангүй гэж загнаад л...

эвий үр минь ээжтэйгээ удаан хамт байж тоглож наадах гээл тэгдэг байгаа...

5, 10 минутын нойроо харамласандаа үрдээ тэгж муухай аашилдгаа ээж нь одоо болиноо...

Өдөртөө цэцэрлэгт хүний ая тал харж, оройд нь бас ээжийгээ харуулдаж суудаг байхдаа охин минь...

тэгтэл ээж нь харанхуй шөнөөр ирээд л, ирэнгүүтээ унтъя гэхээр үр минь ээжийгээ санасан санаа нь гарч амжидгүй байлгүй...

өдрөөр биш цагаар өсөж торниж байгаа ч ээж нь охиноо анх өвөр дээрээ авсан мөчөө хэзээ ч мартдаггүй... өлгийндөө мурчиганаад унтаж байсан тэр нялх төрх нь одоо ч хэвээрээ...

хайртай гэдэг хэрнээ муухай аашилдаг ээжийгээ уучлаарай
одоо ээж нь тэгэхгүй ээ

үр минь, амьдрал минь...

Sunday, December 13, 2009

Ханиад

0 comments
Ээжийн охин муухай ханиад хүрч сандаргав...Усанд оруулж байхдаа ээж нь дааруулаад эхийг нь тавьчиж. Тэгээд биеийн эсэргүүцэл суларсан байх үедээ нөгөө муухай гахайн ханиадыг халдварласан бололтой. Бүтэн долоо хоног халуурч, ханиалгаж их зовлоо хөөрхий үр минь. Эхний хоёр шөнө унтаж чадахгүй ханиалгаад, уйлаад...Дараачийн өдрүүдээс шөнөдөө гайгүй унтсан, гэхдээ л 39 хүртэл халуураад аймаар байсан.

Аргаа бараад шингэнээ хүртэл уулгаж үзлээ. Түргэнд аваачаад дусал залгуулж хэвтэв. Булцгархан гаранд нь тарианы зүү орохыг үзээд ээжийнх нь зүрх яаж шимширсэн гэж сананаа. Со эмч нар халуурсан хүүхдийг нүцгэлж, хүйтэн усаар биеийг нь арчдаг юм байна. Хүмүүс гадуур хувцастайгаа холхиж байхад ээжийн нялх зулзага нүцгэн хэвтсэнээс болоод улам муудсан.

Тэгээд гэртээ авчираад шалаа халаагаад хөлсийг нь гаргах эмчилгээ хийсэн чинь харин овоо эдгэрлээ. Охиноо өвдөхлээр ээжийнх нь сэтгэл дагаж уймраад, чихэнд ханиаж байгаа чимээ хий сонсогдоод, гарт жирийн температур хүртэл халуун юм шиг санагдаад...үнэхээр хэцүү байлаа.

Гэхдээ миний үр эмээ сайн уудаг онц охин болохоороо муухай өвчнийг даваад гарсаан...Өнөөдрөөс цэцэрлэгтээ явсан. Ээж нь одоо охиноо усанд оруулахдаа сайн дулаалж, болгоомжтой оруулж байнаа. Хайнга хандсан ээжийгээ уучлаарай... Чамдаа хамгаас илүү хайртай...

Tuesday, November 10, 2009

0 comments
Мишээлээ нуруугаа маажуулах дуртай. Ялангуяа унтахдаа ээжээрээ нуруугаа маажуулаад унтдын. Аав ээж хоёрынхоо голоор хэвтээд ээжийнхээ хөнжлийг нөмрөөд унтдаг. Шөнө оройтож унтаад өглөөгүүр босохгүй муу зантай болоод байгаа. Тэрнээс бусдаар онц охин л доо. Өөрийгөө саатуулаад ганцаараа тоглоод байдаг болсон. Гэрлээтэйгээ утсаар ярьж байна гэж их тоглоно. Утсаа авангуутаа Аа гэрлээ юу? Мишээлээ хоолоо идэж байна ундаа ууж байна ингэж байна тэгж байна гээд л ярьж өгнө. Ээжтэйгээ бас утсаар ярьдаг юм. Ээжээ ажилдаа яваад хүрч ирэхдээ баавгайтай чихэр авчирч өгөөрэй гээд л...

Сүндээлэй дүүдээ их сайн. Дүүгийн гар жижигхээн. Мишээлээгийн гар нь том гэнэ. Мишээлийн бүх юм нь том гэнэ. Өөрийгөө их том болсон гэж боддог байхаа :-) Хаалгаа онгойлгох, нүүр гараа угаах, сүүгээ халаах, хувцасаа өмсөх гээд бүхий л юмаа өөрөө биеэ дааж хийх гэж чармайдаг. Их хурдан биеэ даах байх гэж ээж нь боддогийн.

Sunday, October 18, 2009

Үр минь ээждээ хань болохнээ

0 comments
Өчигдөр ээж нь уйлсан. Миний охин ээжийгээ уйлж байгааг хараад цаанаа л нэг ухаалаг харцаар харсанаа..ээжийнхээ нулимсыг арчиж өгсөн. Тэгээд хацрыг минь илэнгээ... зөндөө олон дуу дуулж өгсөн. Бас аавдаа...эвтэй найртай байгаарай гэж хэлнэ гэсэн. Балчирхан ч гэсэн ээжийнхээ сэтгэл дэх шаналалыг ойлгоод байгаа нь мэдрэгдсэн. Мишээлийгээ байхад ээж нь алзахгүй ээ. Миний эрдэнэ ээж нь чамдаа хайртай.
 

Мишээл Copyright 2008 All Rights Reserved Baby Blog Designed by Ipiet | All Image Presented by Tadpole's Notez