Wednesday, July 9, 2014

9 долоо хоног

0 comments
Уржигдар Интермед орж үзүүлэв. Цоо шинэ эмнэлэг, шил толь болсон байртай, ааш зан гэж хайлсан тугалга шиг сайхан эмч сувилагчтай. Гурван галд 2 үзүүлэхдээ баахан хүлээж, чирэгдэл болж байсны дэргэд үнэхээр янзтай гоё л бсн. Ганц гэм нь үнэтэй л юм даа. Ажлаас заримыг нь даах болохоор тэнд хяналтанд ордог ч юм билүү гэж бодсон шиг. Секс.мн-ээс баахан бүтэлгүй жирэмслэлт, өсөлтгүй ураг гэх мэт эвгүй юм уншаад очсоныг хэлэх үү. Угийн айж байсан дээрээ бүр түгшээд.
Жижигхэн зүрх нь цохилж байхыг, нуруу нугас нь үүсээд, 2 мойтгор гар нь бий болоод эхэлсэн байхыг харж сэтгэл уужран баярлав. Ерөнхийдөө бүх юм сайн байна, 애기집 хэлбэр нь бөөрөнхий биш нэг талаараа дотогшоо хонхойсон байгаа нь буруу, гэхдээ яваандаа сайжрана гэж бодож бн гэсэн.
 Эрт үе болоод тэр үү, Мишээлийг бодоход учиргүй ховдоглох нь арай гайгүй байгаа юм шиг. Гэхдээ л байнга өлсөнө л дөө. Би уг нь хоол голомхой шилэмхий биш, гэхдээ яг идмээр байсан юмаа олж идэхгүй бол сэтгэл амардгүй зовлонтой аппетиттай хүн. Энэ зан жирмээ болсноос хойш бүр гүнзгийрч, яг л идмээр байгаагаа олж идэхгүй болохоор цадсан хэрнээ нэг л тавгүй, дахиад идэх гэхээр ходоод дүүрчихсэн, сэтгэл дундуур байгаад байдаг ккк.

 Мишкаг гэдсэнд байхад халуун ногоотой хоол огт идэж чадахаа больсон. Гэтэл энэ жаал халуун ногоотой, солонгос хоол л идмээр санагдуулаад байхын. Харин кофеноос гарч байх шиг. Уух сан гэж бараг бодогдохоо больчихжээ. Идмээр байгаа со хоолнуудаа бичиж хорхойгоо дардаг юм билүү :р
콩나물 떡볶이
우왕...이 사진 보니 기절 할 것 같아.....
미역냉국 먹고 싶어 죽을 것 같아.
오늘 해먹어야겠어....
동치미국수
먹을래
먹을래
비행기 타고 한국이나 갈까 ㅠㅠ

  Жирмээ өмд олж өмсөхгүй бол товчлохоор дараад байгаам шиг санагдаад хэцүү байх болов.

Sunday, July 6, 2014

Үргэлжлэл...

0 comments
Мишээлээ аниад зориулан нээсэн блогоо 3 жил овоо хөтөлсөн юм байна шүү. Ямар ч байсан охиноо 3 ой хүртэл нь хөөрхөн дурсамжуудаа мөнхөлж амжсан байна овоо доо. Тэр үед ямар их сэтгэл догдлол, хөөрөлтэй бичдэг байгаа вэ. Ойрдоо их унжгар болоод байх юм даа. За энэ ч яахав, блогоо үргэлжлүүлэх болсон шалтгаан нь...Мишээлээ аниагийн дүү гэдсэнд маань бүрэлдээд өсөн торниж байгаа. Одоогоор түмний нүднээс нууж, аль болох ярихгүй байхыг хичээж байна. Яагаад ч юм айгаад, түгшүүр төрөөд байх юм. Эрүүл саруул, аниагаа дуурайсан хөөрхөн дүү гараад ирээсэй л гэж хүсэж байна. Хүнд хэлж болохгүй дотроо хадгалсан бодол, сэтгэлийн үг бүхнээ эндээ бичиж байя даа.
 

Мишээл Copyright 2008 All Rights Reserved Baby Blog Designed by Ipiet | All Image Presented by Tadpole's Notez