Унгараг Бүнбүн гэдэг тоглоомондоо их хайртай болоод байгаа.

Байнга тэврээд гүйнэ, унтахдаа тэвэрч унтана. Тоглохдоо Бүнбүнтэйгээ нэг юм яриад л, хажуудаа суулгачаад хамтдаа зурагт үзнэ. Эртээр бүүр хамт усанд орсон. Hello гээд гараа даллачаад дараа нь Бүнбүний гарыг бас даллуулаад байсан. Миний бүжинка туулайханы анхны найз нь энэ Бүнбүн боллоо доо тиймээ.
Өнөөдөр аав нь Мишээлээг бүдүүн гээд шоолохоор нь Мишка нь үгүй ээ би бүдүүн биш гэж хэлэх гээд андуураад бүдүүн мөн гээд хэлчихсэн тиймээ. Тэгээд дараа нь засаад бүдүүн бишээ...no no гэчихсөөн.
Аан бас инээдтэй. Эмээ нь аав ээж хоёрт нь кофе хийж өгөөд Мишээлээд өгөхгүй явчихсан чинь Мишээлээ гомдчихсон. Духаараа хараад л түнтийгээд яг нэг Түнтүүнээ шүү. Ер нь гомдож ч сураад л, нүдээ онийлгож байгаад бичкэн бамбагар хуруугаа арзайлгаад ээж, аав, эмээгээ айлгаад л, ээжийн бүжинка нь юм болгоныг мэддэг том охин болоод л байна даа.
Жижигхэн гарынхаа эрхий хурууг ингээд гозойлгоод сурчихсан байна лээ.
0 comments on "Өдөр бүр л шинэ заль сурсаар..."
Post a Comment