Өчигдөр анх удаа ээж охин хоёр том муудалцав. Өдөр дутуу сэрчихээд ааш муутай байсан Мишка нь. Тэгээл ээжээсээ чаргууцалдаал юм л бол дураараа авна үзнэ барина гээл уйлагнаал ээж нь болохгүй үгүй биш гэлцээл байжийсийн. Ээж нь бас ханиад хүрээд толгой өвдцөн жоохон тиймэрхүү байсан. Тэгсэн яасан гэхээр өдөрт 30 минут л үзэх ёстой компьютерээ байн байн сууна гэж уурлаад. Тэгээд зогсохгүй заавал ээжийнхээ өвөр дээр сууж үзнэ гэж уйлаад. Ээж нь хоолоо хийе Мишээлээ ганцаараа үзчих гэж учирлаад нэмэргүй. Тэгээл хоёулаа муудалцааски. Охин нь уйлаал байсан нус нулимстайгаа холилдцон, ээж нь үгүй болохгүй чи ээжийнхээ үгэнд ор гээл гүрийгээд байсан. Тэгж тэгж аав нь энхийг сахиулагчийн үүрэгтэйгээр оролцож охиноо аргадав. Ээжийн уур тэгсгээд гайгүй болсон гэхдээ яагаад ийм зөрүүд шартай хүүхэд байдаг байнаа гэж үглэсээр л байсан. Хэнийгээ дуурайдаг байнаа гэж үглэсэн. Дотроо бол ээжийгээ дуурайгаал тэгсэн байхдаа гэж бодож байлаа. Ээж нь өөрөө аймаар шартай нэг зөрүүдлэхээрээ буулгаж тавидаг хүүхэд байсан тухай домог яриа бий.
Нэг сонин нь Мишээлээ ээжийгээ байхгүй бол тэгж муухай аашилдаггүй гэж байгаа. Хүн болгон тэгж хэлдэг. Үнэн хөөрхөн ааштай маамуу болчдог гэсэн. Ээжийгээ харахаараа л хүнээ байгаал уйлагнаал урвагнаал явчдаг гэхийн. Хөөлхий дээ ээждээ эрхэлж байгаа нь л тэр байхдаа. Гэхдээ ээж нь бас ядрах шантрах юмаа заримдаа. Ялангуяа өөрөө өвдсөн үедээ охиноо тэгж эрхлүүлэх чадалгүй болчих юм. Ээжийн бурхан нь хэзээ нэг том охин болж ээжийгээ ойлгодог болох юм болдоо. Аавдаа хоёулаа баярлалаа гэж хэлнэ шүү. Аав нь байгаагүй бол өчигдөр хоёулаа юу болж дуусах байсан болоо аяаяаяа.
Sunday, January 18, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments on "Анх удаа"
Post a Comment