Аавдаа үнсүүлээд ээжийгээ дагаад онгоцонд суугаад монголдоо очоод ирсэн дээ. Өвөө нь эмээ нь аниа нь агаа нь бүгд их санасан байсан. Улаанбаатарын өвөл их хэцүү, хүйтэн бөгөөд утаатай. Ээж нь их л санаа зовж байсан ч харин азаар дулаахан, утаа ч гайгүй байж таарсан даа. Мишээлээ сүүгээ ууж дуусчихаад дахиад сүү нэхсээр ууртай охин УБд газардсан. Өвөө машинаа эцсийн хурд дээр, эмээ зогсонгуут Их дэлгүүр лүү харайлгаастай, халуун сүү авч угжинд хийж өгсөнөөр Мишээлээ тайвширч унтсан. Унтаж сэрээд гутлаа бариад үүн үүн гээд гэртээ харья гэж сандаргасан ч...ээж нь хоёулаа энд өвөө эмээ аниа агаатайгаа 9 хоночоод тэгээд гэртээ харина шдээ гэсэн чинь ойлгоод дахиж явья гээгүй шүү. Өглөө сэрэнгүүтээ аав bye bye, эмээ bye bye, ээж энд байна, ЕэЕэ энд байна, өвөө энд байна, эмээ энд байна аниа энд байна гээл бүгдийг нь бүртгэдэг байлаа.
Бас нэг дуртай ажил бол цонхоор нохой харах. Гадуур гүйлдэх эзэнтэй эзэнгүй нохойнуудыг харж баясдаг байв. Бас өөрийнхөө чихмэл хавыг "Байжий за" гэж унтуулж орхичоод л гүйгээд ирнэ. Мишка ер нь нохойнд дуртай охин юмаа.
Сүүеэ аниагаа ээжтэйгээ андуурсан явдал нилээд хэд гарсан. Очоод л тэврүүлсэнээ биш байнгуут барьц алдаал их хөөрхөн. Өвөөдөө их сайн байсан, хамгийн түрүүнд өвөөдөө дассан даа. Ээжийгээ байхгүйд онц охин байсан, ээж ороол ирэнгүүт хүнээ байж байгаам даа. Ээж нь Мишээлийг орхиод гадуур найзуудтайгаа уулзахаар явах гэхээр хашир хүн гэж хаширсан Мишээлээг хэлнээ гэгчээр ээжийгээ хаа явсан газар нь даган гүйж харддаг байв.
Хамаатан саднаараа хэсээд Мисс болж өндөр, туранхай, тэгш хөлтэй болсноороо гайхагдсан. Аан бас нэг өдөр болгон хэлдэг юм нь Дуёони ан гэж хазаад гарыг нь ёоёо болгосон тухай яриа байлаа. Бараг өдөр болгон тэрийгээ мартахгүй яриж тосоо түрхүүлнэ. Ханиадтай очсон тул ханиадны эм ууж байснаа сүүлдээ гашуун гээд уухгүй болж, оронд нь чихэр өвсний ханд ууж эхэлсэн. Чихэр өвсний ханданд бол хачин дуртай, өөрөө халбагаа бариад л гүйгээд ирнэ дээ. Өрөм идэхгүй хэрнээ масло гараараа барьж байгаад хазаад иддэг, жимсний чанамал бас дангаар нь иддэг байсан.
Богины ам руу гулгахаар явахад Мишээлээд нэг их таалагдаагүй. Ээжийгээ гулгуулахгүй уйлаад, бээлийгээ өмсөхгүй гар нь даараад, өвөөдөө тэврүүлж зогссоор байгаад ирсэн дээ.
Гэртээ буцаж ирээд аавыгаа их санасан байсан. Аавынхаа хүзүүгээр тас тэвэрчихээд салахгүй байсан. Өвөө эмээгээ, аниагаа бол санаж байгаа болуу? Өвөө эмээ нь аниа нь монголд чамайг санаад л байгаа гэсээн...
Thursday, February 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments on "Монголдоо очоод ирлээ"
Post a Comment