Thursday, February 26, 2009
Өвдөж сандаргаад...
Ээжийн жижигхэн үр нь ноднин хоолой нь их өвддөг байсан. Жоохон байжаагаал хоолой нь өвдөөл, халуураал, эм уугаал. Өвөлжингөө тэгж өнгөрөөсөн дөө. Энэ жилээс овоо гайгүй болоод өвлийг ерөнхийдөө дажгүй давчихлаа гэж бодож байтал цагаан сарын битүүнд гэнэт халуураад аав ээжийгээ их сандаргалаа. 41 гарч халуураад минчийсэн улаан юм яраглаад л юм идэхгүй унтаад байсан. Эмнэлэгт үзүүлж эмээ аваад, тархи нь хөдөлсөн байж болзошгүй гээд бариж өгдөг эгч дээрээ очиж бариулаад унтсан юм. Гэтэл шөнөдөө бас дахиж халуураад, халууны эм өгөөд цаг хүлээсэн ч буурдаггүй. Ээж аав хоёр нь сандарсандаа түргэн дуудаад ойролцоо эмнэлэгт очиж үзүүлсэн. Эмч нь хэвтүүл гэсэн боловч юу ч гэсэн халуун бууруулах тариа тариулаад харзная гэж шийдсийн. Сүүлд нь сонсохнээ түргэн дуудахаасаа өмнө бүлээн нойтон алчуураар биеийг нь сайн арчиж өгвөл халуун буурахад тустай байдаг гэнэ. Туршлагагүй аав ээж хоёр сандарсандаа авсан арга хэмжээ нь арай л түргэдсэн бололтой. Жаахан зулзагаа өвдчихлээр толгой тархи ч сайн ажиллахгүй бүүр паникд орчих юм дөө. Одоо эмээ сайн уугаад гайгүй болж байгаа. Хоолой нь өвдсөн, цээжиндээ цэртэй, бас жоохон өрөвсөлтэй гээд юм юм давхцаад тэгж айхтар халуурсан болтоймаа. Ээжийн бамбаахай нь өвдөхгүй дэгэж дэрвээд л дэвхцээд л гүйж явбал болох нь тэр дээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments on "Өвдөж сандаргаад..."
Post a Comment