Ээжийн бяцхан гүнж нь ингээд хоёр нас хүрлээ дээ.
Амжихгүй байж магадгүй гээд наана нь бичиж байна.
Гэдсэнд байхад нь үнэндээ ээж болсон гэдэгтээ нэг л сайн үнэмшиж мэддэггүй байсан. Чамайг энэ хорвоод төрснөө тунхаглан туниагүйхэн уйлж эхлэхэд л эх хүн болсноо мэдэрсэн. Өвөр дээр минь жижигхэн нойтон биеэрээ наалдахад цээжний гүнээс нэгэн юм огшоод ирж билээ. Тэр бол үр чамайгаа хайрлах хайр байсан. Хацар даган урсах халуун нулимс баярынх байсан. Хонгор чамтай учирсан тэр мөчөөс хойш ингээд хоёр жил өнгөрчихлөө. Сар, өдөр, цаг, мөч тутамд чамайг бодоогүй нь үгүй. Чи ээжийнхээ зүрхний голд мөнхөд орших амьд бурхан билээ. Алаг үр минь чи байгаа болохоор ээж нь энэ хорвоод хамгийн баян, хамгийн хөөрхөн, хамгийн хүчтэй, хамгийн жаргалтай хүн. Эрвээхэй охин минь өсөж томрох тусмаа ээждээ ямар их ханьтай гээч. Өмнө чинь зурайх амьдралын урт замд ээж нь дандаа хамт байнаа. Жижигхэн гараас нь хөтлөөд дэлхийн хаа ч хүрсэн алзахгүй шүү.
Хайртай хайртай хайртай.
Үгээр хэлж үзгээр бичишгүй. Хамгаас илүү хайртай.
Ийм хайр байдаг гэдгийг ээж нь чамтай учраад мэдэрсэн.
Ээжийн нялх үр нь эрүүл цовоо ухаалаг охин болж өсөн торниж байгаад баярлалаа.
Sunday, March 29, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments on "2 нас хүрлээ дээ удахгүй"
Post a Comment