Хэд хоног санаж санаж уулзаад харсан чинь миний охин зөндөө том болчиж. Яриа гэж жигтэйхэн, шулганаал байдаг болсон байна. Хөөрхөн зөөлхөн хацар дээр нь үнсээд л баймаар. Жижигхэн бамбаахай гарыг нь атгаад л баймаар. Шөнөдөө ээж нь дэрэн дээр толгой тавингуут л нам унтаад байгаа. Нэг сэрэхэд Мишкалаа нь ээжтэйгээ духаа нийлүүлчихсэн унтаж байдгийн. Үе үе ээжийнхээ хацрыг илээд л мишээлээгийн ээжий, мишээлийн ээжий гээд л хэлдэг. Ээжийгээ их санасан бололтой. Гэрлээ ээжтэйгээ явж байвал шууд над дээр ирээд л хөтлөөд явья гэнэ. Ээжийгээ байхгүйд ингээд хамт явах сан гэж их бодсон байхдаа үр минь. Ижийтэй хүн чинь тэгэлгүй яахав.
Нүүрний хувирал нь их олон янз болсон. Шилбүүрдээд л намжирдаад л аалигүйтэж сурсан. Эсвэл нүдээ онийлгож ирээд л онгирдог. Чиклааданд нугасгүй болоод байгаа. Хөөрхөн цагаан шүд нь хорхойтчих вий гээд л айгаад аль болох нуудаг юм. Даанч Мишкагийн сэргэлэн нүд хаана юу байгааг андахгүй олоод харчихна. Бас нэг харсан юмаа мартахгүй.
Thursday, May 7, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments on "Том охин"
Post a Comment