Ээжийн эрх гүнж дахиад л өвдөв. Өглөө ээжийгээ ажилдаа гарахад зүгээр унтаж байснаа явсны дараахнаас бөөлжөөд эхэлсэн гэнэ. Ширгээсэн ус өгсөн чинь бөөлжиж гаргаад нурмайсан амьтан нүдээ аниад баахан хэвтсэн гэнэ. Тэгснээ толгой өвдөөд байна, гэдэс өвдөөд байна гээд эмээгээрээ бариулсан гэнэ. Жоохон унтаж босоод одоо овоо сэргэлэн гүйж яваа гэнэ. Ашгүй санаа амарлаа. Юунаас хордлого авсан юм болоо. Өчигдөр олигтой юм идэж уугаагүй дээ. Үзэм амттай байна гээд их идээд байсан, үзэмнээс л болсон бололтой. Одоо дангаар нь тэгж үзэм өгөхөө больё.
Ээж нь охиноо хааяа загнадаг. Чиний буруу биздээ оон? Яагаад ингэж байгаан, дахиад ингэж болохгүй оон? гээд л загнадаг юм. Өчигдөр тэгсэн чинь усанд орж байхдаа хүүхэлдэйгээ яг тэгж загнадаг гэжийшдээ. Учир нь олдохгүй юм шулганаж байснаа оон оон гээд л загнаад байхийн. Ээжийнх нь толгой руу цохиод авах шиг л боллоо. Учир мэдэхгүй балчир охиндоо ээж нь өөрөө л буруу юм, муухай зан зааж өгөөд байх юм. Уур хүрлээ бухимдлаа гээд тэрийгээ ил гаргахгүй аль болох тайван хүлээцтэй зааж өгч байхыг хичээнээ. Ээж нь амлая.
22нд ангиараа ээжүүдтэйгээ цуг нэг газарлуу явна гэнэ. Ажлаасаа чөлөө аваад явахаар шийдлээ. Бусад хүүхдүүдийн ээж нар ирсэн байхад миний охины ээж нь байхгүй бол эвий минь бүлтэгнээд өрөвдөлтэй байна даа. Тэгэхээр ээж нь ажлаа зохицуулаад чөлөө аваад охинтойгоо цуг явнаа.
Sunday, June 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments on "Санах зүйлс"
Post a Comment