Ээжийн охин муухай ханиад хүрч сандаргав...Усанд оруулж байхдаа ээж нь дааруулаад эхийг нь тавьчиж. Тэгээд биеийн эсэргүүцэл суларсан байх үедээ нөгөө муухай гахайн ханиадыг халдварласан бололтой. Бүтэн долоо хоног халуурч, ханиалгаж их зовлоо хөөрхий үр минь. Эхний хоёр шөнө унтаж чадахгүй ханиалгаад, уйлаад...Дараачийн өдрүүдээс шөнөдөө гайгүй унтсан, гэхдээ л 39 хүртэл халуураад аймаар байсан.
Аргаа бараад шингэнээ хүртэл уулгаж үзлээ. Түргэнд аваачаад дусал залгуулж хэвтэв. Булцгархан гаранд нь тарианы зүү орохыг үзээд ээжийнх нь зүрх яаж шимширсэн гэж сананаа. Со эмч нар халуурсан хүүхдийг нүцгэлж, хүйтэн усаар биеийг нь арчдаг юм байна. Хүмүүс гадуур хувцастайгаа холхиж байхад ээжийн нялх зулзага нүцгэн хэвтсэнээс болоод улам муудсан.
Тэгээд гэртээ авчираад шалаа халаагаад хөлсийг нь гаргах эмчилгээ хийсэн чинь харин овоо эдгэрлээ. Охиноо өвдөхлээр ээжийнх нь сэтгэл дагаж уймраад, чихэнд ханиаж байгаа чимээ хий сонсогдоод, гарт жирийн температур хүртэл халуун юм шиг санагдаад...үнэхээр хэцүү байлаа.
Гэхдээ миний үр эмээ сайн уудаг онц охин болохоороо муухай өвчнийг даваад гарсаан...Өнөөдрөөс цэцэрлэгтээ явсан. Ээж нь одоо охиноо усанд оруулахдаа сайн дулаалж, болгоомжтой оруулж байнаа. Хайнга хандсан ээжийгээ уучлаарай... Чамдаа хамгаас илүү хайртай...
Sunday, December 13, 2009
Subscribe to:
Posts (Atom)