Анх удаагаа багштай нь уулзахаар явав. Өмнө нь ганц хоёр удаа очиж байсан л даа. Гэхдээ энэ удаа хэрэг болгож цаг аваад очиж уулзсан юм. Яг л эцэг эхийн хуралд суух гэж байгаам шиг санагдаад л байсан. Охиныхоо тоглодог өрөөнд орж үзлээ. Бүх юм нь жижигхэн тэр ертөнц. Жижигхэн сандалнууд, жижигхэн дугуй ширээ, буланд байсан нүүр гарын жижигхээн угаалтуур. Яасан ч эгдүүтэй юм дээ. Миний муу охин хар нялхаараа шахуу яслид ороод өөрөө өөрийгөө болгоод яваа амьтан даа гэж бодоод бас өрөвдөж суулаа. Гэхдээ намайг бодвол их сэргэлэн, хүмүүстэй нийтэч зантай хүн гарах нь гээд баярлаад байгаа. Багш нь их ухаантай, эгдүүтэй, үг сайн ойлгодог, идэвхитэй, эрч хүчтэй гээд л магтаад байсан. Гэртээ байхдаа гаргадаг ааш зангууд цэцэрлэг дээрээ ч ижилхэн л байдаг юм байна. Унтах дургүй, байрлал болоод эд зүйлсийг заавал байх ёстой газар нь тавьж эзэмшдэг эзэнд нь өгч байж санаа амардаг, нэг идэхгүй гэсэн юмаа яасан ч иддэггүй, эцэж цуцахыг мэддэггүй, ямар нэг юм зааж өгөхөөр маш анхааралтай сонсоод дор нь тогтоодог, хүүхдэд юмаа булаалгачаад шууд эргүүлэн булаах юмуу цохиод авах муу зангүй хойноос нь дагаад л гүйгээд байдаг, ямар нэг тоглоом юмуу хичээлд үнэн голоосоо идэвхитэй ханддаг гэх мэтийг багш нь хэлж өгсөн. Гэртээ ч гэсэн иймэрхүү л хүүхэд л дээ. Өөрийнхөө суудаг сандал дээр хэнийг ч суулгахгүй, өөрийнхөө аяга халбагаар өөр хүн юм идэж ууж байхыг зөвшөөрдөггүй. Нойронд сэргэг, хичнээн орой унтсан ч маргааш өглөө нь босоод л ирдэг. Өнөө өглөө их хөөрхөн намайг сэрэхэд дагаж сэрчээд ээж нь ажилдаа явлаа миний охин бай бай гэсэн чинь заа гээд эмээтэйгээ унтаад өгсөн. Ухаантай мундаг үр шүү.
Одоо ганцхан дутагдал нь памперснаасаа гарч чадахгүй байна. Уул нь хэдэн удаа горшокон дээрээ шээж үзсэн юм. Тэгсэн хэрнээ л сайн дасахгүй байх шиг. Өмдөндөө шээж болохгүй, заан горшокон дээрээ сууж шээдэг гэдгийг мэдээд хэлээд байгаан. Удахгүй сурна байхаа гэж бодооод л байна.
Орой ажилаа тарж очоод булцаахай охиноо тэврэх гоё шүү. Үнсээд үнсээд ханамгүй, тэврээд тэврээд ханамгүй.
Thursday, May 28, 2009
Monday, May 18, 2009
Хэлд орж дээ миний охин
Муураа муураа цаашаа яваарай, мишээлээ унтлаа шүү. Унтахаасаа өмнө гадаа байгаа аймаар муурнуудыг хөөх гэж ингэж хэлдгийн. Бас өөр зөндөө юм яринаа гэхдээ дандаа солонгосоор. Энэ чинь мишээлээгийх. Энэ хараа би ууцан. Гэх мэт үгсийг бол монголоор хэлнэ. Ээж аав эмээ нь алга болчих юм бол бамбагар хоёр хацраа гараараа бариж байгаал аавааа ижиияаа эмээяаа хаачуууу гээл хашгирч өгнө. Ханиад хүрэхээрээ их муухай ааштай. Бас нойр хүрэх, өлсөхөөрөө их муухай ааштай. Тэрнээс бусдаар бол хөөрхөн ааштай хөөрхөн охин юм шүү дээ.
Өнгө сурч байгаан. Уул нь заагаад өгөхөөр ялгаад хэлээд байдаг хэрнээ дараа нь асуухлээр. энэ ямар өнгө байна гэхээр ЯАГААН л гэдгийн. Бүх өнгө л ягаан байна гэнээ хэхэ. Тоог хамгийн анх солонгос ханзны тоогоор хэлж сурсын. Ой 6 сартай байсан байхаа. Одоо ханзны биш тооллоор нь хэлнэ бас англиар хэлж сурсан байлээ. Харин монголоороо сайн мэдэхгүй байгаа. Зааж өгнө дөө.
Өнгө сурч байгаан. Уул нь заагаад өгөхөөр ялгаад хэлээд байдаг хэрнээ дараа нь асуухлээр. энэ ямар өнгө байна гэхээр ЯАГААН л гэдгийн. Бүх өнгө л ягаан байна гэнээ хэхэ. Тоог хамгийн анх солонгос ханзны тоогоор хэлж сурсын. Ой 6 сартай байсан байхаа. Одоо ханзны биш тооллоор нь хэлнэ бас англиар хэлж сурсан байлээ. Харин монголоороо сайн мэдэхгүй байгаа. Зааж өгнө дөө.
Thursday, May 7, 2009
Том охин
Хэд хоног санаж санаж уулзаад харсан чинь миний охин зөндөө том болчиж. Яриа гэж жигтэйхэн, шулганаал байдаг болсон байна. Хөөрхөн зөөлхөн хацар дээр нь үнсээд л баймаар. Жижигхэн бамбаахай гарыг нь атгаад л баймаар. Шөнөдөө ээж нь дэрэн дээр толгой тавингуут л нам унтаад байгаа. Нэг сэрэхэд Мишкалаа нь ээжтэйгээ духаа нийлүүлчихсэн унтаж байдгийн. Үе үе ээжийнхээ хацрыг илээд л мишээлээгийн ээжий, мишээлийн ээжий гээд л хэлдэг. Ээжийгээ их санасан бололтой. Гэрлээ ээжтэйгээ явж байвал шууд над дээр ирээд л хөтлөөд явья гэнэ. Ээжийгээ байхгүйд ингээд хамт явах сан гэж их бодсон байхдаа үр минь. Ижийтэй хүн чинь тэгэлгүй яахав.
Нүүрний хувирал нь их олон янз болсон. Шилбүүрдээд л намжирдаад л аалигүйтэж сурсан. Эсвэл нүдээ онийлгож ирээд л онгирдог. Чиклааданд нугасгүй болоод байгаа. Хөөрхөн цагаан шүд нь хорхойтчих вий гээд л айгаад аль болох нуудаг юм. Даанч Мишкагийн сэргэлэн нүд хаана юу байгааг андахгүй олоод харчихна. Бас нэг харсан юмаа мартахгүй.
Нүүрний хувирал нь их олон янз болсон. Шилбүүрдээд л намжирдаад л аалигүйтэж сурсан. Эсвэл нүдээ онийлгож ирээд л онгирдог. Чиклааданд нугасгүй болоод байгаа. Хөөрхөн цагаан шүд нь хорхойтчих вий гээд л айгаад аль болох нуудаг юм. Даанч Мишкагийн сэргэлэн нүд хаана юу байгааг андахгүй олоод харчихна. Бас нэг харсан юмаа мартахгүй.
Subscribe to:
Posts (Atom)