Sunday, April 26, 2009
Санаж байнаа
Бондоохой охиноо ээж нь мөн их санаж байнаа. Гэрээс гараад 5 хоночлоо. Мишка нь ээжийгээ явахын урд орой "яваггүү, эжий яваггүү" гээд байсан. Ээж нь тэгсэн яваад өгсөн. Мишиг нь тэгээд гомдсон юм байхдаа, утсаар ярих гэсэн чинь шууд БайБай гээд тасалчихаж байналээ. Охиноо камераар харсан чинь хэдхэн хоногийн дотор том болчихсон ч юм шиг. Ээж нь хаана байна гэхээр компьютер дээр байгаа зураг луу заагаад энд байнаа гээд л байсан. Улам эгдүүтэй ухаалаг болоод байгаа охиноо ээж нь хурдхан очиж тэврэх сэн. Цэцэрлэг дээрээ шинэ дуу сурсан бололтой байсан даанч тэр дуугаа дуулахгүй байналээ. Очиж байгаад л дуулуулахаас. Хорвоогийн хамгийн үнэтэй эрдэнэ минээ ээж нь чамдаа энэ огторгуйн бүх юмсыг нийлүүлснээс ч илүү их хайртай шүү. Үнсье, Парис хотоос ээж нь.
Wednesday, April 15, 2009
She's the ONE
Өглөө сэрэнгүүт хамгийн түрүүнд бодолд минь ургадаг хүн
Өдөржин царай нь нүдэнд харагдаад байдаг хүн
Ядарч цуцаад ямар ч тэнхэлгүй болсон байлаа ч өөдөөс ширтэх төрхийг нь санахлээр хүч чадал ундраад ирдэг хүн
Түгшил, зовинол, уур уцаар, сандарч тэвдэх үед ч уруулд минь инээмсэглэл зүрхэнд минь тайтгаралыг бэлэглэдэг хүн
Зүгээр л... нэрийг нь амандаа хэлээд, тас тэвэрдэг гарыг нь санахлээр би чинь хамгийн аз жаргалтай хүн шүү гэж бодуулдаг хүн...
Өөрийнхөө бүхий л амьдралаа түүний төлөө зориулсан ч огтхон ч харамсмааргүй тийм л их хайрын эзэн...
Бяцхаан охин минь чи ээждээ ийм л хүн нь шүү.
Охиндоо энэ дууг зориулъя
Sunday, April 12, 2009
Өдрөөс өдөрт ухаан сууж байна даа охин минь
Цаг хугацааны хурдан урсаж байгааг ээж нь охиныхоо өсөж өндийж байгаа ухаанаас мэдрэх юм. Ээж аав нь мэдэхгүй дууг дуулна, бүжиглэнэ, хэлсэн ярисан яриаг бүрэн ойлгоно, ялангуяа өөрийнх нь тухай яриж байвал. Ихэвчлэн солонгосоор яриж байгаа. Гэхдээ гэртээ ирэхээрээ монгол үг түлхүү хэрэглээд байх шиг. Бодвол балчир ухаандаа хаана ямар үг хэрэглээд байгааг ухаарсан байж магадгүй. Жоохон загнах юмуу болохгүй гээд хэлчихвэл цээж нь төвхөлзөөд л уруулаа өмөлзүүлээд л хамраа мушгиж ирээд л уйлах янз ороод явчихдаг болсон. Тэгээд заримдаа ээж нь за наашир тэврий гэхээр гүйж ирээд тэврүүлээд уйлахаа мартчихна, ээж нь тоохгүй байгаад байвал хошуугаа гурвалжилж ирээд л баахан уйлж аргадуулахаа хүлээнэ. Заримдаа ч өөрөө зүгээр гүйж ирээд л тэврүүлээд зүгээр болчихдог юм.
Ээжтэйгээ дух, хамар, эрүү, хацраа нааж үрж тоглох дуртай. Шөнө ээжийнхээ хүзүүгээр тас тэврээд л унтаад өгнө дөө. Хумсны хутга харахаараа ээжийнхээ хумсыг авч өгч тоглоноо. Хуруу болгоныг нэг нэгээр нь бариж байгаад л хумсыг нь авсан дүр үзүүлснээ өвдөж байна уу? гэж асуугаад жижигхэн хуруугаараа дээгүүр нь нэг илж өгдгийн. Өвдөхгүй байна гэхээр, өвдөхгүй ээ гээд л . Дараагийн хуруун дээр дахиад л өвдөж байнуу? гэж асуугаад :)
Ээж нь заримдаа орой охиноо усанд оруулахаас ядрах үе байна. Гэхдээ одоо миний охин том болоод усанд оруулахад их ажил гарахаа байсан дөө. Усанд ороод мөлчийсэн цэвэрхэн болчихсон бумбаахайгаа алчууранд ороогоод гаргахад өөдөөс ширтэх тэр мойл хар нүд нь ямар хөөрхөн гээч. Орчлон дээрх бүхий л жаргалын дээд нь тэр л хоёр нүдийг ширтэх торгон агшин мэт...бүхий л зовинол ядаргаагаа мартаад ийм охинтой болгож өгсөн амьдралд талархдаг юм.

Wednesday, April 1, 2009
Төрсөн өдрийн мэнд хүргэе
Уржигдар гэдэс нь эвгүйрхэж сандаргаад ээж нь их санаа зовсон шүү. Жижигхэн гараараа толгойгоо бас гэдсээ дараад л яаяа ёоёо гээд л уйлагнаад байсан. Юунаас болсон нь мэдэгдээгүй, онош хэд хэдэн янз тавигдсан:
Эмээгийн онош- тархи нь хөдөлсөн байх гээд бариачид очиж бариулсан
Аавын онош- цэцэрлэгтээ эсвэл дэлгүүрт идсэн юмнаас болсон гээд эмнэлэгт очиж үзүүлж эм авч уусан. Эмч бол хоолны хордлого биш зүгээр шингэлт муу хоол идсэн байна гэсэн
Багшийн онош- бамбаашнаас нь гаргах гээд хүчилснээс болж стрессд орсон байх одоохондоо гарах болоогүйм байна ингэсэн тэгээд одоогоор буцаад бамбаашаа зүүгээд гүйж байгаа
Ээжийн онош- Дээрх гурав давхардсан хэхэх за мэдэхгүй ямар ч байсан гайгүй болсон болохоор санаа амарлаа.
Нэг юманд их баярлалаа. Урд нь хаана нь юу нь өвдөөд байгаагаа ч хэлж мэддэггүй байсан чинь одоо бүүр овоо шүү. Ингэлээ тэглээ гээд ойлгуулчихдаг л болоод байгаам даа. Ээжийн охин том болжээ.
Ээж нь Мишкадаа хөөрхөн бантиктай ягаан палаач ягаан цамц авч өгсөн. Өнөөдөр цэцэрлэг дээрээ төрсөн өдрөө тэмдэглэх байхдаа. Орой гэртээ ирээд дахиад тэмдэглэнэ. Ээжийн ганц амин эрдэнэ чамдаа аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Хайртай ээж нь.

Subscribe to:
Posts (Atom)